COP29: Чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жилд 300 хүртэлх тэрбум долларын санхүүжилт олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал (COP29)-ын цахим хуудаст чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жилд 300 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгох үүрэг хүлээсэн талаар мэдээлжээ.

Хөгжиж буй орнууд өмнө нь нэг их наяд гаруй ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байсан бөгөөд уур амьсгалын хямралтай үр дүнтэй тэмцэхийн тулд илүү их хөрөнгө мөнгө шаардлагатай гэж мэдэгдэн, санхүүжилтийн хэмжээг шүүмжилсэн байна.

COP29-ийн төлөөлөгчид жилд олгох санхүүжилтийн хэмжээг 2035 он гэхэд үе шаттайгаар 1.3 их наяд ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Энэхүү хэлэлцээр нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд зайлшгүй шаардлагатай байсан.

Гэвч "бидний өмнө тулгараад буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санхүүжилтийн талаар, уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй хор уршгийг багасгах талаар ч илүү том үр дүнд хүрнэ гэж найдаж байсан” хэмээн мэдэгджээ.

Улс орнууд мөн дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг зохицуулах дүрмийн заалтуудыг тохиролцсон байна.

Эх сурвалж: BLOOMBERG, DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.