Рябков: Путины мэдэгдэл ОХУ сорилтод бэлэн байгаагийн илэрхийлэл
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "ОХУ 'Орешник' пуужинг ашигласны дараа Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг Москва шинэ сорилтод цэргийн хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагийн тод илэрхийлэл болсон гэж мэдэгдсэн талаар “Известия” мэдээлжээ.
Рябков мөн “Путины мэдэгдэл Киевийн дэглэмийг ивээн тэтгэгч барууныхны өдөөн хатгалга, хурцадмал байдалд хариу арга хэмжээ авахаар шийдсэний илэрхийлэл” гэж онцолжээ.
Түүний хэлснээр, энэ нь нөгөө талдаа нөхцөл байдлын ноцтойг ойлгуулж, Орос Улс ашиг сонирхлоо хамгаалахын тулд цэргийн арга хэмжээ авах боломжтой гэдгийг ойлгуулах аж.
Тэрбээр “Орос улсад аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол байгаа бөгөөд үүнийг боломжтой бүх хэрэгслээр хамгаалах болно” гэж тэмдэглэжээ. Рябков мөн “Өрсөлдөгчид энэ талаар таамаг дэвшүүлж магадгүй тул "улаан шугам" гэсэн нэр томъёо ашиглах ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 21-нд “Оросын зэвсэгт хүчин хамгийн сүүлийн үеийн дунд тусгалын “Орешник” системийг ашиглан, цөмийн цэнэгт хошуугүй, дуунаас хэт хурдан баллистик пуужингаар Днепр хотод цохилт өгсөн” гэж мэдэгдсэн.
Тэрбээр өнгөрсөн Пүрэв гарагт телевизээр мэдэгдэл хийхдээ, “Барууны орнуудаас нийлүүлсэн холын тусгалтай зэвсгээр Оросын нутагт хоёр удаа цохилт өгсөн” гэж хэлээд, Украины зэвсэгт хүчнийг буруутгажээ. Түүний хэлснээр, Украины тал цохилт өгсөн зорилгодоо хүрээгүй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ "Тухайн зэвсгийг үйлдвэрлэсэн орны мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр Оросын объектуудад барууны зэвсгээр цохилт өгөх боломжгүй.
Оросын объектуудад цохилт өгөхөд зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн улс орнуудын объектуудын эсрэг Орос улс өөрийнхөө зэвсгийг хэрэглэх эрхтэй гэж үзэж байна. Мөн дайныг хурцатгасны хариуд яг ижил, шийдэмгий арга хэмжээ авахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AIF, DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.221] 2024-11-25 14:19:45
Ичсэн хүн нь хүн алнаа гэж монгол үг байдгийг путинд хүргээд өгөөрэй
зочин [103.57.92.57] 2024-11-25 14:09:54
Путиний ажил ихэсчээ Солонгосын цэрэг зэвсгийг дайнд татан оруулсан нь буруу байна Том эзэнт гүрэн Жижиг Украйныг анхнаас нь дийлээгүй одоо НАТО г яах бол Цөмийн зэвсэгийг эхэлж хэрэглэсэн дараа нь хэрэглэсэн адилхан Дэлхий тэр чигтээ хордоно Хэнч ялахгүй 8 тэрбум хүн үхэж тахир дутуу хүн сүг болно Юун Донецк бэ
Зочин [103.212.117.26] 2024-11-25 14:04:07
Ichih bulchirhain ajillahaa bolichihson novshiin orosuud shuu