Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 23-наас түр зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан ирэх сарын 23-наас хоёр сарын хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох юм.
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
Энэ сарын 10-ны байдлаар хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулах шийдвэрийг тухайн аймаг, сумын ИТХ гаргаад байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.124] 2025-03-27 10:54:22
Хот утаа хөрсний бохирдол түгжрэлээ дийлэхгүй байхад орон нутгаас хот руу шилжих шилжилт хөдөлгөөнийг бүр мөсөн хаах хэрэгтэй.