Д.Эрдэнэбалсүрэн Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхийн саналаар сонгодог бөгөөд танхимийн шүүгчид санал нэгтэйгээр Монгол улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.84] 2025-04-01 17:31:28
Баяр хүргэе
Зочин [59.153.87.5] 2025-03-31 20:01:47
Хүүк Путинийг баривчилж Гаагд хүргэх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй. Монгол шүүгч шүүх ёстой байсан юм биш үү
Зочин [66.181.189.210] 2025-03-31 18:14:19
АЛУУРЧИН ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙН ХОШНОГОНЫ ЦАГААН ХОРХОЙ
зочин [202.9.40.204] 2025-03-31 16:07:43
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ГАР ХӨЛ ҮҮ??? ЭНЭ БАЛАЙ ЭТГЭЭДИЙН ЯЛТ ҮЙЛИЙГ ИЛЧЛЭХ ӨДӨР МОНГОЛЫН ШУДАРГА АРД ТҮМЭН ИРНЭЭ