Японы Шинмоэмакэ галт уул идэвхжиж III түвшний сэрэмжлүүлэг зарлав

Японы цаг уурын албаны мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул өнөөдөр идэвхжиж байна.
Тус галт уул дэлбэрэлтийн аюулын 2 дугаар түвшний “Галт уулын амны эргэн тойронд хязгаарлалт”-аас 3 дугаар түвшний “Ууланд гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох болсныг мэдээлэв.
Цаг уурын газрын мэдээллээс үзвэл, дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор 4 км-ийн зайд галт уулын чулуу шидэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.
28-ны өдрөөс эхлэн галт уулаас үүдэлтэй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэн, 30-ны орой галт уул тэлж, газар зүйн хэлбэлзэл өөрчлөлт ажиглагдаж байгаа талаар мэдээлэл гаргасан байна.
Иймд Японы улсын Токио хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс өнөөдөр /2025.03.30/ монгол иргэддээ анхааруулга, мэдээлэл хүргэв.
Сэтгэгдэл