Сурагчдын шатрын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Aдмин / Спорт

Сербийн Врньачка Баньа хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шатарчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, охидын 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин ФИДЕ-гийн дэд мастер Б.Буянхишиг, 11 насны ангилалд ФИДЕ-гийн дэд мастер Ч.Нандинжигүүр нар алт, есөн насны ангилалд Ш.Уранзаяа мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. ФИДЕ-гийн дэд мастер Б.Буянхишигийн хувьд гурван жил дараалан тус тэмцээнээс медаль хүртэж буй. Ингэхдээ 2023 онд U11 насанд алт, 2024 онд U13 насанд хүрэл, 2025 онд U17 насанд алтан медаль авснаар дэлхийн хошой аварга болов. Тэгвэл ФИДЕ-гийн дэд мастер Г.Нандинжигүүр хоёр жил дараалан дэлхийн аварга болоод байна.

Зургаан насны ангиллаар зохион байгуулсан энэхүү тэмцээнд 44 орны 470 гаруй сурагч шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай улсаас гурван дасгалжуулагчийн удирдлагад нийт 31 тамирчин өрсөлдөж, ийнхүү гурван медальтай эх орондоо ирж байна хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [122.201.25.99] 2025-04-02 09:00:36

Баяр хүргэе!

МОНГОЛ ӨВӨГ [202.9.46.207] 2025-04-01 16:01:31

ИХ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ШАТАРЧИН ОХИД, ХӨВГҮҮДЭДЭЭ ОЮУНЫ ИХ СПОРТДОД нь ИХ АМЖИЛТ ХҮСЭЖ, ЭЗЭН ЧИНГИСИЙН МОНГОЛОО ТИВ ДЭЛХИЙД МАНДУУЛЖ ЯВАХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ ӨӨ!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.