Марин Ле Пенд тэнсэн харгалзах ял оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пен, тус намын найман гишүүн, парламентын гишүүний 12 туслахыг хууль тогтоох байгууллагын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Өчигдөр Парис хотын Захиргааны шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноосны хоёр жилийг нь тэнсэн харгалзсан бол хоёр жилд нь тэрбээр цахим бугуйвч зүүх ёстой.

Түүнчлэн төрийн алба хаших эрхийг нь 5 жилээр хасжээ. Ле Пен давж заалдах гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэр шууд хүчин төгөлдөр болох тул тэрбээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй юм. Уг хэрэгт Марин Ле Пенээс гадна түүний эгч Ян болон хуучин хамтрагч зүтгэгч нь болох Луис Алиот зэрэг нийт 27 хүн холбогдсон байна.

Марин Ле Пений эцэг, 96 настай Жан-Мари Ле Пен мөн яллагдагчаар татагдсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцохгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд тэрбээр 2025 оны нэгдүгээр сард нас баржээ.

Эдгээр хүмүүсийг "Европын Холбооноос олгосон хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар ашигласан, Европын парламентын гишүүдийн туслахуудыг ажилд авах нэрийдлээр намаа далд хэлбэрээр санхүүжүүлсэн" гэж буруутгаж байгаа ажээ. Ийм хэрэгт 10 хүртэлх жил хорих ял оноодог байна. Тэдний учруулсан нийт хохирлын хэмжээг 7 сая орчим еврогоор үнэлжээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.