Б.Жавхлан: Төв банк мөнгөний бодлогыг хатууруулах төлөвтэй байгаа нь зөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Сангийн сайд энэ үеэр хэлэхдээ "Төв банкны шийдвэр маш зөв. Төв банкны бодлогын нэгдүгээр асуудал нь төгрөгийн худалдан авах чадвар. Энэ сувгаараа ард иргэдийн өрхийн орлогын эдийн засгийн байдлыг хамгаалж байна гэсэн үг. Зээлийн асуудал гурав, дөрөвдүгээр асуудал гэж үзжээ, энэ удаа.
Макро бүх үзүүлэлтийг нэг дор бүгдийг эерэг барих боломж байдаггүй. Бид өрхийн орлогыг дэмжиж байна гээд цалин, тэтгэвэр бүх юмыг дэмжсэн. Энийг дагаад хэрэглээ нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл бага учраас импортод очиж суудаг. Энэ нь ханшид, эргээд инфляцид нөлөөлдөг.
Тийм учраас Ерөнхийлөгч, Засгийн газраас олон хөтөлбөр санаачлаад, бүрэн дэмжээд ажиллаж байна.
Төв банк мөнгөний бодлогыг хатууруулах төлөвтэй байгаа нь зөв. Ямар хугацаанд хэрэгжих вэ гэдэг нь олон мега төсөл хэр хурдан эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх вэ, мөн дотоодын үйлдвэрүүдээ хэрхэн хамгаалах вэ зэргээс шалтгаална" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [64.119.31.38] 2025-04-02 08:22:10
таныг сангийн сайд хийсэн олон жилийн хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар эрс унасан. юу үнэн, тэр үнэн.