АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэрбумтан Илон Маск нарын бодлогыг эсэргүүцэгчид бямба гарагт орон даяар жагсаал цуглаан хийж, засаг захиргааны шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Иргэний эрхийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ЛГБТ төв, ахмад дайчид, сонгуулийн идэвхтнүүд зэрэг 150 гаруй бүлэг 1200 гаруй жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Вашингтон хот болон 50 муж улсад өрнөсөн байна.

Жагсагчид олон мянган төрийн албан хаагчийг халсан, нийгмийн хамгааллын албадыг татан буулгасан, агентлагуудыг хаасан, цагаачдыг албадан гаргасан, трансжендэр хүмүүсийг хамгаалах үйл ажиллагааг хумисан, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танасан зэрэг шийдвэрүүдийг эсэргүүцжээ.

Д.Трампын зөвлөх, Tesla, SpaceX болон олон нийтийн сүлжээний X платформыг эзэмшдэг И.Маск нь шинээр байгуулагдсан засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн /DOGE/ даргын хувиар төрийн албаны цомхотголд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шүүмжлэгчид түүнийг иргэдийн саналаар сонгогдоогүйгээс гадна Конгрессоос ч батлаагүй гэдгийг онцолж байна.

Массачусетс муж улсад олон мянган хүн “Ардчиллаас гараа тат” гэх зэрэг бичиг бүхий уриа лоозон барин жагссан байна. Мөн Охайод бороотой байсныг үл харгалзан олон зуун хүн эрх барих байгууллагын гадна жагссан бол Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлжээ. Флоридагийн Палм-Бич хотод Д.Трампын гольфын талбайгаас холгүй олон зуун хүн жагссан байна.

Вашингтонд жагсагчдын нэг нь И.Маскыг америкчуудын хувьд амин чухал хөтөлбөрүүдийг үлэмж хэмжээгээр танах зорилгоор DOGE-ийг удирдаж байна гэж буруутгаад, түүний хийж байгаа зүйлд бүх хүн сэтгэл дундуур байна гэжээ. Харин Д.Трампын хувьд И.Маскийн ажлыг өндрөөр үнэлсээр ирсэн юм. Гэхдээ И.Маск хэдхэн сарын дараа захиргааг орхиж, компаниуддаа анхаарал хандуулах болно гэж Ерөнхийлөгч мөн мэдэгджээ.


Сэтгэгдэл

УЛААНГОМ [98.247.142.118] 2025-04-07 11:42:04

Далд засгийг атгаж ирсэн сандарч байна. Тэдэнд гудамжинд хумуусийг гаргаж жагсаал хийх монго байна. Байр суурь, хулгайн орлогоо алдаж буй улсууд цаашид ч эсэргуйцэх байх. АНУ байгуулагдсанаас хойш анх удаа том цэвэрлэгээ хийхийг зорьж байна. Трампыг ихэнх америкчууд дэмжиж байна. Монголчууд, монголд зарим талаар халтай байж мэдэх ч улсын удирдагч гэж ийм л байдаг юм байна гэж бодогдож байна.

Зочин [124.158.104.25] 2025-04-06 21:18:36

Эцсийн дүндээ энэ 2-ын зөв л болнодөө

Зочин [202.9.46.123] 2025-04-06 15:20:30

Барууны сатанууд наад хоёроо буудаад алчихаач.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.