Сонгинохайрхан дүүрэгт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна

СХД 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна.
Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийж байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд 43 хороо, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, хот нийтийн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн бүлэг хамтран оролцож байна. Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбайн хашаа, хайс, хүүхдийн тоглоомын талбайд хөөстэй цэвэрлэгээ, ариутгалыг хийснээс гадна, далан гуу жалганд хуримтлагдсан хур хогийг ачиж тээвэрлэлээ.
Мөн хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн байгууллагууд 50м хүртэлх талбайгаа цэвэрлэж, гадна талбай, хаягжуулалтын өнгө будгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.49] 2025-04-07 11:42:58
улаанбаатарын бүх дүүргүүд ийм ажиллагаа явуулбал хот маань сайхан цэвэрхэн болно шүү дээ сайныг дэмжицгээе ард түмэн минь
Зочин [202.126.91.165] 2025-04-06 20:24:29
Сайн дүүрэг вэ. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХОТХОНУУДЫН ГАДНА ТАЛ ЗҮГЭЭР Л ХОГИЙН ЦЭГ ГАХАЙ ХАШСАН ЮМ ШИГ МАШ ЗАВААН БАЙХ ЮМ ИНГЭЭД ХӨӨСТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГЭЭЧЭЭ
Баярмаа [139.5.217.143] 2025-04-06 16:49:40
Маш хийж байна лээ
Зочин [202.9.46.123] 2025-04-06 15:31:59
Өвөл нь утаа тортог болсон хотоо хавар нь угааж цэвэрлэдэг болсон байна.