Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон "Арвайн үндэс" ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгджээ.
Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр, Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж, удаах байрт улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор чансаагаа хадгалж үлджээ. Өнгөрсөн долоо хоногт улсын аварга О.Хангай чансааг тэргүүлж байв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл