Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.154] 2025-08-20 19:25:08
Сайн цөөлөх хэрэгтэй чадваргүй боловсон хүчнээр дүүрэн. Төрийн нэр барьж ядарсан Ард Түмэнээ үл тооно. Ажилийн бүтээмж байхгүй хүнд сурталаас өөр юм мэдэхгүй арчаагүй новшнууд
зочин [103.57.95.236] 2025-08-20 18:31:48
Тогтоолын дагуу төрийн захиргааны ажилтнууд 21000-300=20700 болж байна уу? Төрийн тусгай гэдэг нь 49000 ажилтантай ба энэ нь нийт хүн амын 1,4% байгаа нь хэт олон уу? Зөвхөн цагдаа гэхэд л 6000-7000 байдаг гэсэн үү? Ийм олон цагдаа цалин авахаас гадна яг юу хийдэг вэ? Авто замын гэрэл дохиог татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авдаг уу? Гэтэл гэрэл дохиотой уулзвар бүр дээр цагдаа зогсож автомашины хөдөлгөөнийг зохицуулдаг уу? Эдгээр зохицуулагчид татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинждаг уу? Тэгэхээр энд давхардал үүсээд татвар төлөгчдийн мөнгийг 2 дахин үргүй зарцуулаад байна уу? Төрийн үйлчилгээний 150000 ажилтан байгаа нь арай хэтэрхий их үү? Үүнийг 1/3-ээр цомхотгох боломжтой юу? Ингэвэл хүнд суртал багасч, цүнх баригчид, хов базагчид багасах уу? бас татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах нь буурах уу? 60 ямаанд 100 ухна гэдэг болоод байна уу? эсвэл төрийн алба нь ингэтлээ дорд орж, чадваргүй-мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчихсэн юмуу? Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлээсэй, дэмжээсэй
Зочин [122.201.31.16] 2025-08-20 17:00:29
Ажилын ачаалал бага хүмүүс их болжээ Намын сонгуулийн хувь хүртэгч албан тушаалтнууд үй олноороо байдаг Цомохтгол хийсэн шиг хийвэл сайг