Албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулна.

Англи хэлний сургалтын явц, үр дүнг зургаан сар тутамд дүгнэх бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас албан хаагчдыг АНУ-д сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх санамж бичгийг үзэглэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [106.39.107.42] 2025-08-19 20:53:25

Монгол хэлээ зөв бичиж ярьж сурчихдаа

999 [202.9.46.3] 2025-08-19 18:09:04

Англи хэлийг ч санамж бичиг байгуулаад ч сурчихдаггүй байхаа. Хэлний авьяасгүй, зүтгэлгүй баагий хэзээ ч сурахгүй шүү дээ. Татвар төлөгчдын мөнгө л хий дэмий үрэгдэнэ дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.