Путин Аляскт Трамптай уулзахаасаа өмнө Магаданд ирлээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн удирдагч Дональд Трамптай Аляскт уулзахаасаа өмнө Магаданд ирсэн талаар "РИА Новости" агентлагийн сурвалжлагч мэдээлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, Оросын төрийн тэргүүн тус бүс нутгийн тохижилт болон үйлдвэрлэлийн обьектуудыг үзэж, мөн хотын захирагч Сергей Носовтой уулзалт хийх аж. Песков "Дараа нь Ерөнхийлөгч Аляск руу явж, Орос-Америкийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно" гэж онцолжээ.

Магадан болон Анкориж хотын хоорондын агаарын орон зай ойролцоогоор 3000 километр буюу бараг 2000 миль бөгөөд хотуудын хооронд нисэх хугацаа дөрвөн цаг орчим аж.

Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт Аляскт

Путин, Трамп нар баасан гарагт Москвагийн цагаар 22:30-д Анкориж хотод уулзана. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт АНУ-ын "Эльмендорф–Ричардсон" цэргийн баазад болно. Улс төрчид эхлээд ганцаарчлан ярилцаж, дараа нь төлөөлөгчдийн хамт уулзалтыг үргэлжлүүлэх аж. Хэлэлцээ мөн өглөөний зоогийн үеэр үргэлжлэх юм байна.

Уулзалтын гол сэдэв Украин хямралыг зохицуулах асуудал бөгөөд талууд мөн Москва, Вашингтоны хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ. Төрийн тэргүүнүүд энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилтууд, олон улсын болон бүс нутгийн асуудлуудын талаар хэлэлцэх нь.

Уулзалтын үеэр ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй. Харин хүрсэн тохиролцооныхоо талаар хоёр улсын удирдагчид хамтарсан хэвлэлийн бага хурал дээр танилцуулах юм байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.180] 2025-08-15 16:11:10

путин аргагүй ажил хэрэгч хүн юм аа аляскт очихоосор өмнө магаданаар дайрч ажлаа амжуулаад л авч бна. Ийм хүн ерөнхийлөгч байхаас ч яахав!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.