“Митайм интернэшнл” ХХК-ийн барьсан цахилгаан станцууд Монголын эрчим хүчийг тогтворжуулж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах В цахилгаан станцын төр хувийн хэвшлийн түншлэл зарлагдаж, хоёр шатны шалгаруулалтаа зохион байгуулаад хоёр сарыг өнгөрөв. Эцсийн буюу сүүлчийн сонгон шалгаруулалт энэ сард дууссан бөгөөд АПУ-гийн хөрөнгө оруулалттай “Шунхлай” холдинг болон Зүүн өмнөд Азийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний компани “Митайм интернэшнл” ХХК-ийн нэг нь ялагчаар тодорно. Хоёр өрсөлдөгчийн тухайд “Шунхлай” холдингийн хувьд хүнсний салбарын үйлдвэрлэл эрхэлдгийг эс тооцвол цахилгаан станц барьсан туршлагагүй үндэсний компани.
“Митайм интернэшнл”-ийн хувьд Монголд хоёр ч цахилгаан станц барьж байгаа, барьсан туршлагатай Зүүн өмнөд Азид олон орон станц барьсан туршлагатай, Камбож улсад бүртгэлтэй компани.
Харин хэн нь ч ялсан 660 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувийг өөрсдөө босгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай концессийн гэрээ байгуулах учиртай. Нэг ёсны сүүлийн 20 жилийн турш үе, үеийн Засгийн газар, УИХ-ын хэлэлцүүлгийн үндсэн сэдэв болж, байгуулах байршил нь хүртэл цаасан дээр арав гаруй удаа нүүж, дөрвөн ч удаа тендер нь зарлагдаж, эргэж буцаж байсан В цахилгаан станцыг барих этгээдийг шалгаруулахдаа энэ удаа ялагчид давхар давхар хариуцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэгд хөрөнгө оруулалтаа босгоно. Хоёрт станцаа барина. Гуравт 25 жил хүлээнэ. Энэ бол ялагчийг шалгаруулах шалгаруулалтын үндсэн үзүүлэлт бөгөөд уг станц баригдаж гэмээнэ Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүч бүрэн тогтворжиж, Улаанбаатар хот 100 хувь цахилгаан дулааны найдвартай эх үүсвэртэй болно.
Харин өрсөлдөгч хоёр компанийн хувьд цахилгаан станц барих туршлага хэт харьцангуй байгаа нь сонин хэрэг бөгөөд өрсөлдөөний үр дүнг бараг л таамаглан зарлаж болохуйц. Учир нь, “Митайм интернэшнл” ХХК Завхан Тосонцэнгэл сумын нутагт “Тосон” дулааны цахилгаан станцыг нэг гаруйн дотор барьж байгуулсан.
Уг станц ашиглалтад орсноор зөвхөн Завхан гэлтгүй баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ тогтворжих нөхцөл бүрдсэн. Мөн өдгөө Сэлэнгэ аймагт шинэ цахилгаан станцыг барьж байна. Энэ оны сүүлээр оруулахаар ажиллаж байгаа аж.
Нэг ёсны хэний ч үл мэдэх, конторын таван хүнтэй л үйл ажиллагаа явуулдаг гэх худал хуурмаг мэдээлэлд “Митайм интернэшнл”-ийн Монголд барьсан цахилгаан станцын үйл ажиллагаа бүрэн дүүрэн хариулт өгөөд зогсохгүй манай улсын хамгийн том асуудал бэрхшээл болсон цахилгаан, дулааны хямрал тогтворжиж эхэлсэн нь “Тосон” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаагаар тайлбарлагдах биз ээ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2025-08-14 16:16:08
joohon dalii orj irj bn te
зочин [202.21.120.62] 2025-08-14 14:03:18
Улаанбаатар хот цахилгаан дулааны найдвартай эх үүсвэртэй болтугай