Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзах санаачлагыг хэдэн сарын турш гаргасан гэж The Atlantic сэтгүүл Америкийн засаг захиргааны эх сурвалжуудыг иш татан мэдээлэв.
“ОХУ-ын Ерөнхийлөгч олон сарын турш хүлээж байсан зүйлийг Трампад олгов: зөрчлийг дуусгах асуудлаар ганцаарчилсан уулзалт. Трамп энэ боломжийг алдалгүй ашигласан” гэж уг мэдээлэлд дурьджээ.
Сануулахад, хоёр улсын төрийн тэргүүний уулзалт ирэх наймдугаар сарын 15-нд АНУ-ын Аляска мужийн Анкоридж хотод болохоор төлөвлөгдсөн билээ.
М.Чой
Сэтгэгдэл