Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан: Орос улс Украинд өрнөсөн дайнд ялсан
Барууны үзэл баримтлалтай Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мягмар гарагт буюу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын энэ баасан гарагт болох дээд хэмжээний уулзалтын өмнө "Орос улс Украинд өрнөсөн дайнд ялалт байгуулсан" гэж мэдэгджээ.
"2010 оноос хойш засгийн эрхийг барьж буй Орбаны Засгийн газар ОХУ-тай нягт харилцаа тогтоосон", "Украинд үзүүлэх цэргийн тусламжийг эсэргүүцдэг" гэх зэргээр зарим Европын удирдагчдын шүүмжлэлд өртдөг. Үүний зэрэгцээ түүний танхим инфляцийн цочролоос үүдэлтэй эдийн засгийн уналтаас гарахаар тэмцэж буй.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсны дараа ч Владимир Путинтэй ойр харилцаагаа хадгалсан Орбан өнгөрсөн даваа гарагт Европын Холбооны удирдагчдаас зөвхөн ганцаараа “Украин өөрийн ирээдүйг өөрөө тодорхойлох эрхтэй” гэсэн хамтарсан мэдэгдэлд нэгдээгүй байна.
Орбан YouTube "Patriot" сувагт ярилцлага өгөхдөө “Бид одоо энэ дайн яг л үргэлжилсээр байгаа мэт ярьж байна. Гэтэл үнэндээ тийм биш. Украинчууд энэ дайнд ялагдсан. Орос улс энэ дайнд ялалт байгуулсан” гэж хэлжээ.
Тэрбээр “Одоо үлдэж байгаа цорын ганц асуулт бол украинчуудын ард байгаа Барууны улс орнууд үүнийг хэзээ, ямар нөхцөлд хүлээн зөвшөөрөх вэ, мөн үүнээс ямар үр дагавар гарах вэ гэсэн асуудал” гэж тэр нэмж хэлсэн байна.
Оросоос эрчим хүчээ түлхүү авдаг Унгар улс Украинд зэвсэг илгээхээс татгалзсан бөгөөд Орбан Украины Европын Холбоонд нэгдэх хүсэлтийг хүчтэй эсэргүүцэж, үүнийг Унгарын тариаланчид болон эдийн засагт сүйрэл авчирна гэж үздэг аж.
Орбан Европын улсууд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үед Путиныг хэлэлцээрт оруулах боломжийг алдаж, одоо ирээдүй нь тэдний оролцоогүйгээр шийдэгдэж болзошгүй байдалд ороод байна гэж үзэж буй юм байна.
Орбан “Хэрэв та хэлэлцээрийн ширээнд суухгүй бол та хоолны цэсэнд байгаа хүн юм” гэж хэлээд, Украинтай холбоотой Европын Холбооны хамтарсан мэдэгдлийг хэсэгчлэн эсэргүүцэж байгаагаа тайлбарлажээ. Тэрбээр үүнийг Европыг “инээдтэй, өрөвдөлтэй” харагдуулж байна" гэж тодорхойлсон аж.
Унгарын Ерөнийлөгч “Хоёр удирдагч хоорондоо хэлэлцээр хийхээр Америк, Оросууд суулаа гэж бодоход … та урилгагүй бол утас руу гүйх, гүйж очих, гаднаас хашгичаад ямар ч нэмэргүй” гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [120.17.91.221] 2025-08-14 22:48:42
Orosiin turiin bodlogo bol mongoliin daisan. Ard tumen n bish shuu
Зочин [103.212.117.94] 2025-08-14 18:59:59
ялалтыг амаараа биш үйлдлээрээ хийдэг юм, Унгар гэж ЕХ-г хойш нь татсан гуйлагчин улс, түүний тэргүүн гэж пүтинд бөлдөгдүүлсэн аймхай мал ёстой чаавас даа л хослол юм. украйныг эзлэх гэж одоо бараг 4 дэх жилдээ орж байна чадаагүй хамаг булайгаа дэлгээд орос нь өөрсдөө дампуураад дуусаж байна бодит байдал дээр
Зочин [66.181.161.51] 2025-08-14 20:02:00
Яг үнэн,украины ялагдашгүй баатарлаг арми Москвад тулж ирээд,Путин айсандаа хэлэлцээ хийх нэрийдлээр Аляска руу зугтсан.
Зочин [66.181.161.131] 2025-08-14 15:20:48
Орбан асуудалд бодитой ханддаг, иундаг удирдагч, ЕХ-ны хэдэн малуудаас хавь илүү эх орныхоо эрх ашгийг тэргүүнд авч үздэг.
Зочин [66.181.190.79] 2025-08-14 21:34:36
Оросыг дагаад мандсан улсыг нэрлээч!!!
Зочин [103.229.122.118] 2025-08-14 15:14:42
Унгар гэж нэг гуйлгачин улс. Тэд Оросын талд байгаа дүр исгэж, Европын Холбооноос мөнгө нэхэж авдаг.
Зочин [66.181.190.180] 2025-08-14 14:16:44
үнэнийг л хэлсэн бна.Украйн ялагдсан