БОУАӨЯ-ны ТБНД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Уртнасанг алба хаагчдаас ирүүлсэн гомдол мэдээллүүдэд үндэслэн чөлөөлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг алба хаагчдаас ирүүлсэн гомдол мэдээллүүдэд үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, энэ асуудлыг асгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Ц.Уртнасанг өнгөрсөн гуравдугаар сард БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тус яамны сайд С.Одонтуяа түүнд тамгыг нь гардуулан өгч, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байв.
Тэрбээр өмнө нь Азийн ажиллагсдын нөхөн олговрын форумын Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний Бодлогын хорооны гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн, “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын Удирдах хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байсан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.180] 2025-08-15 16:15:44
малнаас өөрцгүй юмнуудыг зайлуулах л хэрэгтэй!
АНых болохоор [103.212.162.75] 2025-08-15 15:38:47
АН ын нөхрийг зайлууллаа гээд үнэнээ л шаалдаа
Зочин [202.126.88.111] 2025-08-15 13:53:57
Албан хаагчдынхаа санаанд нийцүүлж ажиллана ч гэж юу байхав . Таалагдахгүй бол шууд л гомдол мэдээлж халуулдаг , дураараа газар байна даа