ЗГ: Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ

Aдмин / Улстөр

Засгийн газар архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гаргасан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг мягмар гараг (2025.08.12)-т ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн.

Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна. Тодруулбал,

• Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квот тавихгүй,

• Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс энэ онд найман тэрбум төгрөг татаж, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар шийдвэрлэв. Ирэх жилүүдэд энэ зардлыг улсын төсөвт тусгаж шийдвэрлэж байхыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Ингэснээр ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдлээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.51] 2025-08-15 16:37:49

ckgugkf8gktih jkjmmm,kmli

Зочин [202.126.88.210] 2025-08-15 15:15:59

Эрт илрүүлэгт зориулсан мөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж байгаа болохоос, нэмж ЗГ мөнгө өгсөн юм байхгүй ээ, эрт илрүүлэгт орох хүний тоо л буурна өөр юм байхгүй НЭМЖ гэж худлаа бичихээ боль л до

Зочин [203.91.115.51] 2025-08-15 16:37:46

2014.04..27


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.