ПУТИН-ТРАМПЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

Д.Тулга / Улстөр

Путин, Трамп хоёрын хамтарсан хэвлэлийн бага хурал. Гол агуулгыг тоймлон хүргэж байна.

Путин:
Орос улс Украйны асуудлыг урт хугацааны тогтвортой байдлаар шийдвэрлэх сонирхолтой байна.
Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хооронд яриа өрнүүлэх цаг нь болсон, хоёр улс зөрчилдөөнөөс зайлсхийж, харилцан ярианд шилжих хэрэгтэй байв.
ОХУ нь Трампын засаг захиргаа Украйны хямралыг шийдвэрлэхэд туслах хүсэлтэй байгааг харж байна.
Украйны аюулгүй байдлыг хангах ёстой гэдэгт Орос улс санал нийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, уулзалтын үеэр Трамп түүнд “хажуу айлын хөршүүд” адил дотно мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Орос, Аляскийн хооронд зөвхөн Берингийн хоолой бий, хоёр улс бол ойрын хөршүүд.
Путин Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай ярьсан яриагаа нээлттэй, чин сэтгэлийн гэж тодорхойлов.
Орос, АНУ хоёрт хамтран ажиллах олон сонирхолтой чиглэлүүд бий.
Аляскт оршуулсан Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэсэнд АНУ-ын эрх баригчдад Орос улс талархал илэрхийлэв.
Орос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад хоёр тал хоёулаа үр дүнд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байлаа.

Трамп:

Уулзалт “туйлын үр бүтээлтэй” боллоо.
Украйны асуудлаар “олон зүйлд” Путинтэй тохиролцсон боловч зарим асуудлаар одоогоор тохиролцоонд хүрээгүй гэж Трамп мэдэгдэв.
Ирээдүйд АНУ, Оросын хооронд үр бүтээлтэй уулзалтууд болно гэдэгт найддагаа илэрхийлэв.
Путин өөрөө ч мөн адил Украйны мөргөлдөөнд цэг тавихад өөртэй нь адил хэмжээнд сонирхолтой байгаа гэж Трамп үзэж байна.
Путины багийг өөрөө сайн мэднэ, тэд даргатайгаа бараг адилхан “олон нийтийн дунд нэр хүндтэй” гэж хэлэв.

Судлаач, доктор: Ц.Буянцогтоо.
2025.08.16


Сэтгэгдэл

Дэлхий хөгждөгөөрөө хөгжиж байна. [66.181.180.251] 2025-08-16 11:55:07

Ярилцаж, ойлголцож л байвал боллоо. Энэ хоёр хоорондоо үг дуугүй таг чиг болж болохгүй. Нэг жоохон улсаас болж бусад том улсууд харилцаагаа таслаж болохгүй. Бид 21-р зуунд оршиж байгаа. Дэлхийд ер нь хэдэн улс гүрэн цаашдаа байх ёстой юмб?

Зочин [202.126.89.78] 2025-08-16 16:57:20

Зөвөө

Зочин [59.153.115.216] 2025-08-16 16:13:16

Том гүрнүүд дэлхийн бодлогыг тэргүүлдэг нь уламжлагдсан, бичигдээгүй хууль юм даа. 1945 онд бидэнд аз гэмээр ч юм уу,тусгаар улс болох завшаан тохиосонд талархах учиртай даа

Зочин [103.57.95.195] 2025-08-16 11:44:09

ОРОС НЬ УКРАЙНД ЯВУУЛЖ БУЙ ТҮРЭМГИЙЛЭЛ, ТҮҮНИЙГ ХЭРХЭХ ТАЛААР ЯГ ЮУ ЯРЬЖ ЮУ ТОХИРОЛЦСОН, БАС ЯМАР АСУУДЛААР ТОХИРОЛЦООГҮЙ НЭЭЛТТЭЙ ОРХИСОН ТУХАЙ ЮУ Ч АЛГА, ЗҮГЭЭР Л ХУДЛАА НЭГ ХӨНДИЙ ХООСОН ЯРИА БОЛЖЭЭ. ҮХСЭН БААСНЫ НЬ ҮР БҮТЭЭЛЧ ЯРИА УУЛЗАЛТ БАЙХАВДЭЭ.

Зочин [59.153.115.216] 2025-08-16 16:10:17

Чи хамт очих байсан юм биш үү, бөндгөрийнхээ хэмжээгээр чиний бодож байгаа шиг тийм амар асуудал биш байх аа

Зочин [202.126.91.3] 2025-08-16 13:53:10

Чи хамт уулзаж учирыг нь олж үр дүнд хүргэх байж дэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.