ӨРНӨДИЙН ХЭВЛЭЛҮҮДИЙН ПУТИН-ТРАМПЫН УУЛЗАЛТЫН ТОЙМ

Д.Тулга / Улстөр

Тэргүүлэх барууны хэвлэлүүд Орос, АНУ-ын ерөнхийлөгчдийн уулзалт мэдэгдэхүйц сенсаци, томоохон дэвшилгүй өнгөрснийг онцолж байна:

The New York Times: “Тодорхой бус үг хэллэгийн цаанаас харахад, Европ, Украйн болон өөрөө Трампын санал болгосон эхний алхам болох гал түр зогсооход талаар хоёр ерөнхийлөгч тохирч чадаагүй нь илт байлаа.”

Sky News: “Хэрвээ тэд гал зогсоох тухай дурдах байсан бол ярианы шинж чанар өөр болох байв. Гэвч үүнд хүрэхэд хараахан хол байна.”

CNN: “Аль аль ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариулаагүй. Энэ нь тэдний эерэг гэж тодорхойлсон хэлэлцээний агуулгыг үл мэдэгдэхүйц болгож үлдээлээ.”

The Guardian: “Бүх зүйл хурдан өрнөв. Дональд Трамп хариултаасаа илүү олон асуулт үлдээв. Тэр Владимир Путинд тал зассан ч дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.”

Reuters: “Байз хө, ердөө энэ л гэж үү?”

The Wall Street Journal: Трампыг “зарим ахиц” гарсан гэж хэлсэн ч ямар ч хэлэлцээр хийгдээгүйг хүлээн зөвшөөрснийг иш татав; энэ хооронд Европ, Украйн хоёр уулзалтыг анхааралтай ажигласан боловч ямар ч шийдвэр гараагүй.

Le Monde: Саммит нь тохиролцоо хийхээс илүү “тандалт” шинжтэй байсан; яриа өрнөсөн явдал өөрөө Путиний хувьд дипломат ялалт бөгөөд түүнд хэсэг хугацаанд тусгаарлалтаас гарах боломж олгож байна.

Financial Times: Путин Трампын бизнесийн ашиг сонирхолд нийцүүлэн, Украйны дайны асуудалтай хамт эдийн засгийн сэдвүүдийг хэлэлцсэн. Харин газар нутгийн асуудлыг Киев, Москва хоёрын хооронд тусдаа хэлэлцээрт шилжүүлжээ.

BBC: Удирдагчдын гар барих үеийн найрсаг уур амьсгалыг онцолсон ч, тодорхой мэдээлэл өгөөгүйг тэмдэглэж, хамтарсан хэвлэлийн бага хуралд асуулт авалгүйгээр хурдан салж явцгаалаа.

Washington Post: Путиний Аляскийн айлчлалын талаар — “Ямар ч үр дүнгээс үл хамааран тэр яллаа.” Энэ уулзалт нь Путинд өөрийн байр суурийг Трампад хүргэх боломж олголоо. Мөн АНУ-аас Оросын эсрэг нэмж авах гэж байсан хориг арга хэмжээг Путин хойшлуулж чаджээ.

Дүгнэлт :Барууны хэвлэлүүдийн нийтлэг байр суурь: ямар ч томоохон ахиц гараагүй, гал зогсоох асуудал тодорхойгүй хэвээр үлдлээ. Саммит нь мөргөлдөөнийг зохицуулах жинхэнэ алхам гэхээсээ илүү Путиний дипломат байр сууриа бэхжүүлэх боломж олголоо.

Судлаач: Ц.Буянцогтоо


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.180] 2025-08-16 18:05:40

уулзалт сайхан болж өнгөрлөө. тэр 2биенээ ойлгов бололтой!

У. Ням [202.131.233.11] 2025-08-16 15:09:24

Их 2 уулзанаа гэдэг л чухал

Зочин [66.181.188.43] 2025-08-16 14:03:16

Юутай ч нэг нүүр нүүрээ хараад сайна уу хө юу байна даа гэдэг нь дараагийн уулзалтын гишгүүр шүү дээ

Зочин [176.59.131.157] 2025-08-16 12:57:25

Наймаачин тагнуулчинд булдэгчуулчихсэн.

Зочин [103.57.95.195] 2025-08-16 11:47:42

ПҮТИН ЦАГ НӨХЦӨӨЖ ХОРИГООС ЗУГАТААХ ЦАГ УРТАСГАХ АРГА СААМ ХИЙВ

Ядахдаа … [66.181.180.251] 2025-08-16 09:02:56

Ядахдаа энэ хоёр хэл амаа ололцог л дээ. Тэгэхгүй бол амьдрахад хэцүү байна ш дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.