Улаанбаатарт маргааш ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна

Улаанбаатар хот орчмоор маргааш буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны өглөөнөөс эхлэн орой, шөнөдөө ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд:
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
- Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмын ойролцоо тоглуулахгүй байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл