Йоханн Вадефуль: Эхлээд Украинд гал зогсоогоод, дараа нь хэлэлцээ хийх хэрэгтэй

Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль (Johann Wadephul) наймдугаар сарын 19-нд Японы Иокосука дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазад зочлохдоо "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоох тохиролцоонд хүрэх ёстой. Энэ нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийхээр төлөвлөж буй уулзалтын урьдчилсан нөхцөл" гэж мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд Зеленский, Германы канцлер Фридрих Мерц (Friedrich Merz) болон Европын бусад удирдагчидтай уулзсаны дараа “Одоо хөдлөх ёстой хүн бол Ерөнхийлөгч Путин” гэж онцолсон байна.
Киев эхлээд баталгаатай хамгаалалт авах ёстой
Германы сайд "Энхийн хэлэлцээрийн үндэс нь Украинд найдвартай аюулгүй байдлын баталгаа өгөх явдал" гэж хэлжээ. Тэрбээр “Үүнд бид ч, америкчууд ч бэлэн байна. Хамгийн тодорхой зүйл бол зэвсгийн дуу гарах ёсгүй” гэж мэдэгдсэн байна. Вадефуль мөн "Аюулгүй байдлын баталгаа олгохоос өмнө Путин “жинхэнэ бодит хэлэлцээ хийх, юуны түрүүнд гал зогсоох гэрээнд хүрэх хүсэлтэй байх шаардлагатай” гэж батлан хэлжээ.
Мөн тэрбээр эдгээр баталгааг Украины хувьд дахин халдлагад өртөхгүй гэдэгт итгэж болохоор үр нөлөөтэй байлгах ёстой. Үүний дараа Украин ямар хэлэлцээ хийх, ямар үр дүнд хүрэхийг маш няхуур тунгаах хэрэгтэй болно” гэж тайлбарласан байна.
Вадефуль Трамптай хийсэн уулзалтын талаар хэлэхдээ, АНУ Украинд аюулгүй байдлын баталгаанд оролцохоор зөвшөөрсөн нь хамгийн чухал ололт боллоо. Энэ бол тэдгээр баталгааны үр нөлөөний үндсэн урьдчилсан нөхцөл” гэж онцлон тэмдэглэлээ.
Трамп ба Дмитриев – “түр зогсолт” бус “тогтвортой энхийн төлөө”
Германы Гадаад хэргийн сайд Фридрих Мерц Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй үзэл бодлын хувьд зөрчилджээ. Дмитриев нь АНУ, Оросын хооронд Украинтай холбоотой хэлэлцээнд гол оролцогчдын нэг юм. Трамп Зеленскийтэй Вашингтонд уулзсаны дараа Дмитриев X (хуучин Twitter) сүлжээнд “Төвд байгаа нь түр зогсолт бус, тогтвортой энхийн төлөөх алхам” гэж бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч ч мөн адил ийнхүү хэд хэдэн удаа хэлсэн. Тэрбээр Аляскт Путинтэй уулзсаны дараа Украинд зөвхөн түр зогсолт бус, урт хугацааны энхийн гэрээнд хүрэх ёстой гэж тэмдэглэжээ.
Трамп хэлэхдээ “Орос, Украин хоорондын аймшигт дайныг дуусгах хамгийн сайн арга бол шууд энхийн гэрээ байгуулах явдал бөгөөд зөвхөн түр зогсолт гэх мэт богино хугацааны тохиролцоогоор зогсохгүй юм. Наймдугаар сарын 18-нд Зеленский болон Европын удирдагчидтай уулзахдаа Трамп “Бид бүгдээрээ түр зогсолтыг дэмжиж байгаа ч гол зорилго нь тогтвортой энхийн төлөөх ажил юм” гэж мэдэгджээ.
Тухайн үед Германы канцлер Фридрих Мерц “Оросыг шахаж, гал түр зогссон нөхцөлд хэлэлцээ явагдах ёстой” гэж онцолжээ. Тэрбээр Цагаан ордонд “Гал зогсоохгүйгээр дараагийн уулзалт болохыг би төсөөлж чадахгүй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл