Трамптай уулзахдаа өмссөн Зеленскийн хослолыг Украины Тусгаар тогтнолын өдөрт зориулан оёж өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Украины Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхээр тусгайлан оёулсан хослолоо өмсөн ирсэн байна.

"Women’s Wear Daily" сэтгүүл "Загвар зохион бүтээгч Виктор Анисимовын мэдээлснээр, Украины удирдагчийн өмссөн хослолын загварыг өнгөрсөн нэгдүгээр сард бэлэн болгосон" гэж бичжээ.

Түүний хэлснээр, тэрбээр Зеленскийтэй наймдугаар сарын 15-нд уулзсан бөгөөд тухайн үед Трамптай уулзах тов хараахан батлагдаагүй байсан аж. Анисимовын яриа Украины Тусгаар тогтнолын өдрийн баярын арга хэмжээнд зориулсан хослолын бэлтгэл ажлын тухай байжээ.

Гэвч Зеленский наймдугаар сарын 15-нд энэ хувцас “Цагаан ордонд хийх дараагийн айлчлалд яг тохирно” гэж хэдийнэ шийдсэн байсан бөгөөд загвар зохион бүтээгч энэхүү хослолыг студи рүүгээ аваачиж, наймдугаар сарын 24-нд анх өмсгөхөөр тооцон нэмж янзалжээ. "Women’s Wear Daily" сэтгүүл “Бямба гарагт хуваарь өөрчлөгдсөн” гэж бичсэн байна.

Анисимов өөрөө уг хувцсыг “франц загварын цэргийн хэв маягтай, армийн брезентэн материалаар хийсэн албан ёсны жакет” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр хослолыг хар болон хөх өнгийн хоёр хувилбараар урласан байна. Загварыг энэ оны нэгдүгээр сард буюу Зеленский өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Цагаан ордонд айлчлах үеэр албаны хослол өмсөхөөс татгалзсаныг америк сэтгүүлч шүүмжилснээс өмнө хийгдсэн аж.

Анисимов "Зеленскийн имижийн өөрчлөлт тэр үйл явдалтай холбоогүй. Бид нэгдүгээр сард ажлаа эхэлсэн, харин Цагаан ордны шуугианы дараа Зеленский энэ санаанаасаа татгалзана гэж бодсон. Гэвч тэгсэнгүй, тэр үргэлжлүүлэх ёстой гэж шийдсэн. Тэр энэ тухай надад юу ч ярьдаггүй, бид ажлаа л үргэлжлүүлдэг. Гэхдээ нөхцөл байдлын талаар бид мэдэж байна” хэмээн сэтгүүлд ярьжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.