Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.
Сэтгэгдэл
Өнгөний учрыг бодох хэрэгтэй ш дээ. [66.181.160.3] 2025-09-01 11:10:11
Хятадад цагаан дээл өмсөж очдог нь тийм таарамжтай зүйл БИШ байх. Учир нь цагаан өнгө бол энэ улсад гашуудлын өнгө, хүн нас барахлээр хэрэглэдэг. Хятадын нийт иргэдэд бол тэгэж л харагдах байх. Дээрх зургийг хардаа. 2-хон хүүхэн л цагаан хувцастай байна. Дипломат албанаас үүнийг анхааруулж зөвлөдөггүй юм уу? Хятадуудын дургуйг хүргэх гэсэн юм уу?