Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Энтертайнмент

2025 оны есдүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

9 дүгээр сарын 1-нд: Их, дээд сургууль, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийг орон даяар нээнэ.

9 дүгээр сарын 1-нд: Эх хэлний өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 1-нд: Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заана.

9 дүгээр сарын 1-нд: МУБИС-д хиймэл оюунд сургах, дижитал хөтөлбөр хэрэгжүүлэх “Smart education hub center”-ийг нээнэ.

9 дүгээр сарын 2-5-нд: “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо болно.

9 дүгээр сарын 3-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9 дүгээр сарын 4-9-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

9 дүгээр сарын 5-нд: Шинэ ургацын өдөр болж байна.

9 дүгээр сарын 5-нд: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 7-нд: Монголын барилгачдын өдрийг тэмдэглэнэ.

8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-нд: Залуучуудын 16 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

9 дүгээр сарын 11-13-нд: АҮЭБЯ, УУҮА, АМГТГ хамтран “Mining Week & Mine Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулна.

Орон нутагт:

9 дүгээр сарын 5-7-нд: Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал” дуу, хөгжмийн наадмыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд зохион байгуулна.

Хилийн чанадад:

9 дүгээр сарын 4-7-нд: Монгол-Казахстаны бизнес уулзалтыг Астана, Алматы хотод зохион байгуулна.

9 дүгээр сарын 4-14-нд: Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.