Афганистанд газар хөдөлсний улмаас 250 орчим хүний амь хохирчээ

Aдмин / Гадаад мэдээ

NBC телевиз "Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас дор хаяж 250 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархдаад байна" гэж мэдээлжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарафат Заманы хэлснээр, засгийн газар өргөн хүрээтэй аврах ажиллагаа эхлүүлж, гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж эхэлсэн байна.

Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв (EMSC) өмнө нь Афганистаны Желалабад хотоос зүүн хойд зүгт 57 км зайд, 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн бөгөөд газар хөдлөлтийн голомт 35 км гүнд байсан аж.

Хожим EMSC-ийн мэдээллийг засварлаж, газар хөдлөлтийн төв Желалабадаас 50 км зайд, голомтын гүн 10 км байсныг тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Геологийн алба (USGS)-наас газар хөдлөлтийн голомт Желалабадаас 27 км зайд, 8 км гүнд болсон хэмээн тооцоолсон бөгөөд 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тогтоожээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.