Сидней дэх Оросын консулын газар руу машинаараа халдсан этгээдийг баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Австралийн цагдаагийн газраас даваа гарагт нэгэн эрэгтэй Сидней хот дахь Оросын консулын газрын хаалгыг машинаараа мөргөсөн тул баривчилжээ.

Цагдаагийн мэдээллээр, өглөөний 08.00 цагийн үед (Гринвичийн цагаар 22:00) Fullerton гудамж дахь нэгэн байршилд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл зогссон тухай дуудлага хүлээн авсан бөгөөд тухайн хаяг дээр Оросын консулын газар бүргэлтэй аж.

Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, цагдаа нар жолоочтой ярилцах гэж оролдсон ч тэрбээр консулын газрын хаалгыг чиглэн хөдөлж, автомашинаараа мөргөсөн байна.

Хэргийн гэрч болсон хөршийн хэлснээр, цагдаа нар жолоочоос машинаасаа буухыг шаардсаны дараа тэрбээр хүчээр хаалгыг мөргөж, консулын газрын хашаа руу нэвтэрчээ.

Нэрээ нууцалсан гэрч “Цагдаа нар түүнийг машинаасаа гарахыг дахин дахин шаардсан. Тэр гараагүй тул тэд зэвсгээ сугалсан. Даваа гаргийн өглөө ийм зүйл болсон нь үнэхээр анхаарал татам байлаа” гэж хэлсэн байна.

Австралийн Sky News болон Nine телевизийн дүрс бичлэгт Сиднейн Woollahra дүүрэгт байрлах Оросын консулын газрын хашаанд Оросын төрийн далбааны хажууд хагархай цонхтой цагаан өнгийн SUV машин байгааг харуулжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, хэргийг харсан гэрчийн бичлэгээс цагдаа нар машины дотор байсан эр рүү хандан “Одоо машинаасаа гар!” хэмээн хашгирч буй нь сонсогдож байжээ.

Цагдаагийн мэдээлснээр, 39 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд энэ үеэр 24 настай нэгэн цагдаагийн гар гэмтсэн аж.

Оросын консулын газартай утсаар холбогдоход тухайн хэрэг явдлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Тухайн үед ойролцоох барилгын дээвэр дээр ажиллаж байсан барилгын ажилчин Тим Энрайт өглөөний 08.00 цагийн үед нэгэн цагдаа консулын газрын ойролцоо зогссон машиныг зургийг авч байгааг харсан гэж хэлжээ.

Түүнээс хойш удалгүй цагдаагийн дуут дохио хангинаж, нисдэг тэрэг хэрэг болсон газар дээр ирсэн байна.

"Reuters" агентлагийн гэрчийн мэдээлснээр, хожим нь цагаан өнгийн SUV машиныг ачуулжээ.

Цагдаа нарын хамгаалалтын бүсийн гадна, виз хөөцөлдөж байсан зарим хүмүүсийн хэлснээр, консулын газар түр хугацаанд хаалгаа барьсан ч удалгүй дахин хэвийн ажиллаж эхэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.