Багшийн үндсэн цалинг нэмж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хувь бууруулна

Aдмин / Нүүр

Багш нарын цалинг нэмэх боломжтой эсэхийг судлахаар гурван яамны мэргэжилтнүүд хамтарч, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Энэ талаар Боловсролын сайдын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга мэдээлэл өглөө.

Тэрээр "Шийдлийн санал боловсрууллаа. Багш нарын үндсэн цалинг тодорхой хувиар нэмнэ. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулна. Улмаар:

• Ажилласан жилээс хамаарсан цалингийн зөрүүг багасгана. Үүний тулд доктор, профессорын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, кабинетын нэмэгдэл хөлсийг үндсэн цалинд шингээнэ.

• Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг 50 хувиар бууруулж, үндсэн цалинд шингээнэ.

• Анги дүүргэлтийн ачааллыг илүү цагт шилжүүлж, нэмэгдэл хөлс олгоно.

Үндсэн цалинг 25 хувиас өсгөхөд нийт төсөвт ирэх ачаалал 21.7 хувь өснө. ЕБС-ийн багшийн үндсэн цалинг 1 сая 855 мянган төгрөг, СӨБ-ын багшийн үндсэн цалинг 1 сая 948 мянган төгрөг болгох боломжтой. Энэ үр дүнгээ Боловсролын сайдад хүргүүлнэ" гэв.


Сэтгэгдэл

КҮн алнаа [66.181.165.234] 2025-09-03 17:03:44

КҮН алнаачууд мөнгөөр хүчээр шийдэж эхлэвүү

Зочин [202.9.47.41] 2025-09-03 15:36:08

Chadvartai bagsh nariin tsaling nemhiig demjij bn.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.