Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ

Aдмин / Эдийн засаг

Аудитаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж боловсруулсан эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж төлөвлөсөн эсэхэд дүгнэлт өгөхөд аудитын зорилго оршиж байгаа аж.

Үндэсний аудитын газраас өнөөдөр (2026.09.02) төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүү төсвийн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтийг хийв.

Нээлтэд Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд нар аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өглөө.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.