Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хос харгай багийн “Задгай”-д аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвд хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 18-ны өдрийн 16:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 500х1000 метрийн хэмжээтэй хашаанд 45 тонн өвс шатаж байсныг унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл