Цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхлэгч, иргэдийн төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулав

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах тухай/ хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг Ажлын хэсэг өчигдөр (2025.10.08) анхны хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийн эрүүл, аюлгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлд энэхүү хуулийг төслийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар идэвхийлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.89] 2025-10-09 10:41:41

Явган хүний замаар 200 кг жинтэй цахилгаан дугуй 40 км хурдтай давхидаг улс дэлхийн хаана ч байхгүй

Зочин [202.55.188.38] 2025-10-09 10:39:10

авто аваар дээр нэг гай нэмэгдчихээд бн !!!???!???!!!

Иргэн [103.11.194.11] 2025-10-09 09:36:49

Зүгээр шууд хориглоо гээд иргэд эсэргүүцээд байхад л хууль батлах гээд чичрээд байх юм ямах шуналтай юм бэ та нар ер ард түмний эсрэг ажиллах гэж өөрсдөө баяжих гэж их хуралд орсон юм уу

Иргэн [192.82.92.42] 2025-10-09 08:36:46

Иргэдийн жруул, амьд явах эрхийг ноцтой зерчиж байгаа наад темрууд цэгцлээ!!! Дуу ихтэй мотоциклийг шууд хорихгуй байгаа нь хотоос дурвэх шалтгаан болох нь! Хаа сайгуй эрээн мяраан темер, хотын узэмж гутмаар, хаана ийм нийслэл бнаа?!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.