Ө.Шижир: Засгийн газар ажлаа хийхгүй байгаад үнэхээр эгдүү хүрч байна

УИХ-ын гишүүн Ө.Шижир Засгийн газар ажлаа хийхгүй байгаад эгдүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр "Өнөөдөр Монголд ганцхан Засгийн газар л ажлаа хийхгүй байна, болохгүй бол огцруулна биз.
Нэгдүгээрт, би аль ч талд нь орохгүй. Яагаад гэвэл нам бол зүгээр нэг төрийн бус байгууллага. Нэг ТББ-ын дарга хэн болохоос хамаараад хоёр гурван тал болж талцаад, сайд нар нь төрийн ажил гацаадаг байж болохгүй.
Хоёрдугаарт, дөнгөж сая Эдийн засгийн байнгын хороо төсөв хэлэлцэж, 84 төрийн албан хаагч ирчихсэн байхад нэг ч сайд хуралдаа суусангүй. Хуульд төсөв ерөнхийлөн захирагчаас асуулт асууж, үг хэлнэ гэж бий. Хуулиа зөрчөөд, мэдэгдэл хийгээд явцгааж байна.
Гуравдугаарт, өнөөдөр Монголд ганцхан Засгийн газар л ажлаа хийхгүй байна. Шөнө орой архи уугаад, хор найруулаад яваад байдаг. Ийм байж болохгүй. Төр тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Бүхэл бүтэн улсын төсвийг сайд нар нь бойкотлож болохгүй. Зарчимын хувьд ийм байж болохгүй. Намынхаа зовлонг түмний зовлон болгож болохгүй" гэлээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.94] 2025-10-07 20:48:40
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Зочин [202.9.40.180] 2025-10-07 19:16:13
Хүүкээс асуж