Самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртлээ

Индонез улсын Багор хотод болсон самбо бөхийн идэрчүүд болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орны 600 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, нэг алтан, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, өсвөрийн ангиллын 53 кг жинд Г.Доржсүрэн алтан медаль, “Авьяас” хүүхдийн ордны тамирчин А.Ариунгуа (72 кг), З.Жаргалмаа (+80 кг), П.Эрдэнэбулган (47 кг), мөн залуучуудын Л.Болорэрдэнэ (72 кг) нар хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл