Самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн нутаг Дуургын нуруу хэмээх газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байжээ.
9-р сарын 21-ний 15.00-16.00 цагийн орчимд иргэн 46 настай эмэгтэй Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байжээ.
Энэ тухай дуудлагыг 9-р сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчид болон ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл