Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ

Aдмин / Спорт

Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртлээ.

Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн байна.

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол Их дуулгаас зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл, гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авсан юм.

Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эрх олгох болон олон улсын бусад тэмцээн уралдаанаас 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль хүртлээ.

Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн алтан медаль хүртсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.