Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна

Улаанбаатар хот жилийн 200 орчим өдөр нь хүйтэн байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэл хотыг дулааны дөрвөн том станц дулаанаар хангадаг бөгөөд ачаалал нь дээд цэгтээ хүрсэн.
"Сэлбэ 20 минутын хот" хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна. Тодруулбал, 26.68 МВт хүчин чадалтай Сэлбэ дэд станц, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа станцаас дулаан хангамжаа авах юм байна.
Сэлбэ дэд станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бол Дамбадаржаа станцын барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгаа ажээ. Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм байна.
Мөн энэхүү станцуудаас гадна нарны хавтан, геотерм буюу газрын гүний дулаанаар ч тодорхой хэсгийн дулааныг хангахаар судалгааны ажлууд үргэлжилж буй ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл