Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна

Aдмин / Эрүүл мэнд

Жил бүрийн есдүгээр сард Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэдэг. Энэ жил есдүгээр сарын 22--ноос 28-нд сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриатай тэмдэглэж байна.

Энэ өдрүүдэд сонсголгүй иргэдийн эрхийг дэмжих, дохионы хэлийг хамгаалах, төр, засгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Мөн тэмдэглэлт өдрүүдийн үеэр улс орнуудын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, орон нутгийн захиргааны байр, олон нийтийн барилга байгууламж, дурсгалт газруудыг цэнхэр гэрлээр гэрэлтүүлдэг уламжлалтай ажээ.

Өнөөдөр Төрийн ордныг цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, Монгол Улсын Засгийн газар дэлхийн сонсголгүй иргэдийн хамтын нийгэмлэгтэй нэгдэж, дохионы хэл бол жинхэнэ хэл, төрийн хамгаалал дор орших ёстой гэсэн олон улсын үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр манай улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөгчид болон иргэд, олон нийт оролцсон арга хэмжээ боллоо. Тэд “Үндэсний дохионы хэлийг хүлээн зөвшөөрөх нь” хэмээх зурагт хуудас барьж, эрхээ хамгаалах асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

Цэнхэр гэрэл бол зөвхөн өнгө бус-хүний эрх, тэгш оролцоог илэрхийлэгч юм хэмээн үзэж, сонсголгүй иргэдийн эрх, дохионы хэлний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, хэвлэл мэдээллээр сурталчлах, Үндэсний болон орон нутгийн хэмжээнд сонсголгүй иргэдийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж буй ажээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.