Эрүүл мэндийн сангийн мөнгө эрүүл мэндийн төлөө зарцуулагддаг уу

Aдмин / Эдийн засаг

"Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүгийн тайлан бодит байдалтай нийцэхгүй байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэчилсэн төсөлд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Таван жилийн хайрцаг тамхи арав дахин үнэтэй буюу 27,000-50,000 төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Тамхины онцгой албан татвараас орж ирэх мөнгөн дүнгийн 50 хүртэлх хувийг жирийн ард иргэдийн төдийлөн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих тусгай санд жил бүр татан төвлөрүүлбэл зохилтой гэж гэсэн нь судлаачийн эгэл сонирхлыг татжээ.

Эрүүл мэндийг дэмжих тусгай санг бүрдүүлсэн татвар төлөгчдийн мөнгийг хэн, юунд зарцуулдаг вэ гэдгийг олон нийт мэдэх ёстой гэж үзсэн хэрэг л дээ. Монгол Улсад төрөл бүрийн тамхийг өдөр тутам хэрэглэгч хүний тоо буурахгүй, харин ч нас нь залуужиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр энэ гоёмсог нэртэй сангийн үндсэн зорилго нь огт биелэхгүй байгаа гэж хэлж болохоор байгаа юм.

Мөн энэхүү сангийн мөнгөний зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, ил тод тайлагнадаггүй нь анхаарал татна. 2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөг хүрсэн ч, эрүүл мэндийн санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл элбэг арав гаруй тэрбум төгрөг болох учиртай байсан нь хэнд ч мэдээжийн зүйл байв.

2024 онд 9.8 тэрбум төгрөг, 2025 онд 9.6 тэрбум төгрөг тус санд хуримтлуулна гэж тооцоолсон ч мэдээлэлд ойр дарга, эрх мэдэлтнүүд өөрсдийн танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр элдэв төсөл, хөтөлбөр бичүүлж батлуулан давуу эрхтэйгээр зарцуулсан байж болзошгүй дүр зураг, сэжиг таамаг гарсныг асуудалд ойр эх сурвалж өгүүлэв. Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ.

Тамхины онцгой татварын орлогын 2% нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм. Монгол Улсын Эрүүл мэндийг дэмжих тусгай сан нь 2023 онд байгуулагджээ. Монгол Улсад тамхины онцгой албан татвар буюу нэмэлт татварын тодорхой хэмжээ нь Эрүүл мэндийг дэмжих санд зайлшгүй орох үүрэгтэй зохицуулалтад багтдаг гэдгийг албан ёсны хууль, бодлогод тусгасан байдаг.

Засгийн газрын 2020 оны 37-р дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” нь сангийн үндсэн үүрэг, зарцуулалтын чиглэлүүдийг тодорхой заасан баримт бичиг аж.

Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн заалтад “Эрүүл мэндийг дэмжих тусгай сангийн хөрөнгө нь архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэнэ” хэмээн өгүүлжээ.

2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөг хүрсэн ч, эрүүл мэндийн санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл элбэг арав гаруй тэрбум төгрөг болох учиртай байсан нь хэнд ч мэдээжийн зүйл байв.

Дараа жил нь буюу 2024 онд 9.8 тэрбум төгрөг, 2025 онд 9.6 тэрбум төгрөг тус санд хуримтлуулна гэж тооцоолсон ч мэдээлэлд ойр дарга, эрх мэдэлтнүүд өөрсдийн танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр элдэв төсөл, хөтөлбөр бичүүлж батлуулан давуу эрхтэйгээр зарцуулсан байж болзошгүй дүр зураг, сэжиг таамаг гарсныг асуудалд ойр эх сурвалж өгүүлэв.

​Уг сангийн төсвийг хэн, хэрхэн хуваарилж, хяналт тавьдаг вэ гэсэн асуулт урган гарч, ихээхэн сонирхол татсан нь ойлгомжтой. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн үндсэн зарчмаар Эрүүл мэндийн сайд сангийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм байна. Харин Сангийн сайд жил бүрийн төсөвт сангийн хөрөнгийг тусган зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй гэжээ.

Сангийн төсвийн хуваарилалтын үйл явцын хувьд зөвхөн сайдын захирамжаар бус, харин мэргэжлийн багийн шалгаруулалтаар төсвийн төсөл, хөтөлбөрүүд сонгогддог тухай хэд хэдэн албан мэдэгдэл, шүүмжлэл мэдээллийг хуваалцсан байдаг.

Сонгон шалгаруулалт ба төсөл хэрэгжилтийн хувьд Эрүүл мэндийг дэмжих сан нь тухайн зарцуулах хөрөнгийг санаачилга, төсөл хөтөлбөр хэлбэрээр олон нийтээс хүлээн авч, сонгон шалгаруулалтын журмаар олгодог журамтай аж. 2023 оны 3–4 дүгээр улиралд сангийн санхүүжилттэй төсөлд оролцохыг уриалсан зарын тухай мэдээлэл мэр сэр гарсан нь бий.

Эдгээр төсөл, арга хэмжээ нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, урьдчилан сэргийлэх, мансууруулах бодис, архи, тамхины эсрэг чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан хэмээн тайлагнажээ. ​

Өнөөдөр Монгол Улсад төрөл бүрийн тамхийг өдөр тутам хэрэглэгч хүний тоо буурахгүй, харин ч нас нь залуужиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр энэ гоёмсог нэртэй сангийн үндсэн зорилго нь огт биелэхгүй байгаа гэж хэлж болохоор байгаа юм. Мөн энэхүү сангийн мөнгөний зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, ил тод тайлагнадаггүй нь анхаарал татна. Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ.

Тамхины онцгой татварын орлогын 2% нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм. Татвар нэмэгдсэнээр тамхичдын тоо буурахгүй, бүр нэмэгдэх эрсдэлтэй нь одоогийн бодлогын үр дүнгүй байдлыг илтгэж байна.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх нь зөвхөн татвараар бус, цогц хандлага, нийгмийн идэвхтэй оролцоо, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамарсан байх ёстой.

Тамхины онцгой татварын орлогыг ил тод, үр ашигтай хуваарилах, тамхины эсрэг үйл ажиллагаанд хангалттай хөрөнгө оруулалт хийх нь тамхичдын тоог бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх үндсэн нөхцөл юм. "Эрүүл мэндийг дэмжих сан" нь улсын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, боловсрол, ни


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.