Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

9 дүгээр сарын 22-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

9 дүгээр сарын 22-нд: Москва хот болон Москва мужийн компаниудын Монгол дахь бизнес форумын албан ёсны нээлт болно.

9 дүгээр сарын 22-нд: Ой модны салбарын ажилчдын өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 22-нд: Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

9 дүгээр сарын 22-нд: Монгол, Зөвлөлтийн цэргүүд Японы милитаристуудыг ялсны ойд зориулсан “Чөлөөлөлт. Энхтайванч ард түмэн” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хот дахь “Русский Дом”-д болно.

9 дүгээр сарын 22-24-нд: Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.

9 дүгээр сарын 22-28-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна.

9 дүгээр сарын 23-нд: “Гадаад худалдааны статистик мэдээллийг боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулна.

9 дүгээр сарын 23-24-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

9 дүгээр сарын 24-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

9 дүгээр сарын 25-26-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

9 дүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 27-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид 2025-2026 оны 63 дахь улирлынхаа нээлтийг сонгодог урлагийн үндэс суурь болсон симфони найрал хөгжмийн бүтээлийн "Orchestra Night" тоглолтоор эхлүүлнэ.

9 дүгээр сарын 28-нд: “Монголын технологийн 7 хоног-TechWeek 2025” орон даяар өрнөж байна.

9 дүгээр сарын 28-нд: Олон улсын ахмадын баярт зориулсан “Хүндэтгэл” хошин урлаг, дуучдын хамтарсан тоглолт МҮЭСТО-д болно.

9 дүгээр сарын 29д: Байгаль орчныг хамгаалах өдрүүд тохиож байна.

Орон нутагт:

9 дүгээр сарын 23-нд: Ховд аймгийн Хөгжимт драмын театрт "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдэвт нээлттэй өдөрлөг болно.

9 дүгээр сарын 25-27-нд: Багануур дүүргийн хувиараа бизнес эрхлэгчдийн дунд спортын дөрвөн төрөлт тэмцээн болно.

Хилийн чанадад:

9 дүгээр сарын 22-28-нд: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат, Баяннуур хотноо Олон улсын хүүхдийн спортын XI наадам болно.

9 дүгээр сарын 24-29-нд: Бүгд найрамдах Уганда улсад засмал замын дугуйн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын гурван тамирчин уралдана.

9 дүгээр сарын 25-28-нд: БНХАУ-ын Ляонин мужийн Шэнь Ян хотноо Ляониний 6 дахь удаагийн экспод Монголын бараа бүтээгдэхүүнийг танилцуулан оролцоно.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.