Монгол Улс анх удаагаа дотооддоо сум үйлдвэрлэлээ

Монгол Улс анх удаагаа дотооддоо сум үйлдвэрлэснийг Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Батлан хамгаалах яам БНТУ-ын MKE корпорацтай байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд сумны үйлдвэрийн угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр Монгол Улс анх удаа буудлагын зэвсгийн сум үйлдвэрлэж, Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлд шаардагдах сумыг дотоодоосоо хангах, төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой болсныг онцолсон байна.
Үүнээс гадна Турк улсын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн Baykar компани Улаанбаатар хотын ойролцоо “Bayraktar” дроны үйлдвэрээ байгуулахаар төлөвлөснөө өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа шат ахин стратегийн түншлэлд хүрч, тэр дундаа батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдсэн юм.
Сэтгэгдэл
Иргэг [103.57.92.124] 2025-09-25 14:08:33
Тэнэгүүд ...БХЯ сум үйлдвэрлэдэггүй юм даа ...Үүнийг хувийн компанууд хийдэг .ингэж чанар хэрэглээ хариуцлагын тогтолцоо явдаг Хөгжил ирдэг .Дэвшил явагддаг .Өөрсдөө үйлпвэрлээд дуугай бууд гээд тушаагаад явах юм уу Жишээ нь дарь нь авалцахгүй муу авалцах бол яах юм.. АНУ н зэвсэг сум нийлүүлэгчид бол Бойинг тэргүүтэй компанууд Гёрманд Рейнметал ,Туркэд Байрактэр гэх мэт... БХЯ г татан буулгах нь зөв .Оростой байлдах юм уу Хятадтай юм уу