Галын улмаас 25 настай эмэгтэй, 3 настай охины хамт амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:42 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн таван ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан аж.
Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/ нар өртөж амиа алджээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл