Монголын яруу найрагчдын гурван үеийн төлөөллийн уулзалт болно

Aдмин / Орон нутаг

2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт: Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэмэлт өөрчлөлт, бодлогын хэрэгжилт, шинэчлэл боломжуудын талаар төр, төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбар, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэцүүлэг Эрүүл мэндийн яаманд болно.

13:30 цагт: “Утга зохиолын 7 хоног-Монголын яруу найргийн гурван үеийн уулзалт” Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд болно.

-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

“Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.

-Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.

-“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д олны хүртээл болж байна.

-Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.

-Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт семинар “Bluesky” зочид буудалд үргэлжилнэ.

Орон нутагт:

Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.

Орхон: “International Conference on Agricultural, Biotechnology, Biological and Biosystems Engineering” олон улсын бага хурал зохион байгуулна.

Төв: 38 дахь намрын “Номын баяр” Нийтийн номын сангийн гадна талбайд болно.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.