Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 3 сая төгрөг болгожээ

Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж 2.000.000 төгрөг байсныг 3.000.000 төгрөг болгож нэмлээ.
Түүнчлэн амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ 3.500.000 төгрөг байсныг 4.500.000 болгон нэмсэн гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл