Г.Занданшатар: 100 хоногт бид уруудаж байсан эдийн засгийг сэргээж, эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрлээ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулав. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын асуулгын цагтай.

Өнгөрсөн хаврын чуулганаар баталсан шинэ дэгийн 112 дугаар зүйлийн дагуу Ерөнхий сайд сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байхаар болсон дагуу анхны УИХ-ын асуулгын цагийг эхлүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд хариулав.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Та эхлээд энэ удаагийн төсвийн онцлогийг тайлбарлаж өгнө үү?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Парламентын түүхэнд анх удаа ийм мэтгэлцээн өрнүүлж буйд баяртай байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд манай эдийн засаг үндсэндээ төрийн оролцоо хэт давамгайлсан төрийн өмчит компаниудын эдийн засаг дахь оруулж буй орлого төдийгүй төсөвт гүйцэтгэх үүрэг нэлээд нэмэгдсэн. Үүнээс үүдэн Монгол Улсын экспортын 95 хувь нь уул уурхайгаас хамааралтай, бүр тодруулбал нүүрс, зэс гэсэн хоёрхон бүтээгдэхүүн 80 гаруй хувийн хамааралтай. Гадаад худалдаа 70 хувийн хамааралтай ийм бүтцийн гажигтай болсон.

Бидний аравдугаар сарын 31-ний өдөр өргөн барихаар төлөвлөж буй нийгэм, эдийн засгийг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэл, шинэ итгэл, эрс шинэтгэл гэсэн бүтцийн өөрчлөлтүүд, тэр дотроо эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүдийг хийх зорилтуудыг тодорхой тусгасан хөтөлбөр өргөн барина.

Харамсалтай нь, манай чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу цаглабар өөрчлөгдсөн учраас есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барьдаг, дараа нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ өргөн барьдаг зөрүүтэй, гажигтай тогтолцоо бий болчихоод байна. Тийм учраас таны асуусан асуулт тэр үед хэлэлцэгдэх асуудал. Эхэлж энийгээ хэлэлцчихээд, дараа нь төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Цаглабраа засах хэрэгтэй байгаа юм.

Хоёрдугаарт, энэ жилийн төсвийг боловсруулахдаа иргэдийн оролцоотой, иргэдийн хяналттай, иргэдийн үнэлгээтэй зарчим суулгасан. Ингэснээр иргэдийн оролцоотойгоор зөвхөн төр хуваарилдаг, түүнийгээ зарцуулдаг биш иргэд боловсруулахад нь оролцдог болгож, 240 мянган иргэн саналаа өгсөн, эрэмбэлсэн.

Яг зарчим маань юунд байна вэ гэхээр цаглабар бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна. Уул уурхайн орлогыг урсгал зардлын өсөлтөд хяналтгүй тавьж байсныг бид хязгаарласан. Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшилд илүү боломж олгох, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжих чиглэлд татварын шинэчлэлийг 2026 оноос үе шаттай хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсний зэрэгцээ төв, хувийн хэвшлийн түншлэлийн хувиар хуулийг хялбаршуулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэн.

May be an image of 7 people, dais and text

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хувийн хэвшлийн орон зайг нэмсэн гэж байна. Төсвийн эдийн засаг дахь оролцоо 32 хувь болж буурсан гэсэн тоо байгаа юм. Гэтэл энэ 32 хувьд чинь багтахгүй, төсвийн гадуур орхигдсон асар их зардал өмнө ч байсан, одоо ч байна. Жишээлбэл, төсвийн шинжтэй хэрэгжүүлсэн 7 их наядын өр Монголбанкан дээр байна. Уг нь энэ чинь төсөв дээр нэмэгдээд, дээшээ өснө. Өнөөдөр бид өөрөө өөрсдийгөө хуурсан тоонууд дээр ажиллаж байна. Төсөв багасаад 32 хувь болчихсон гэдэг.

Жишээ нь, төсөв дээр төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгоно гэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд болгосон. Төрийн банкийг олон нийтийнх болгосон. 5-хан хувийг нь бид хувьчилсан. 95 хувь нь төрдөө хэвээрээ. 5-хан хувьцааны хөрөнгөөр нэгж хувьцааны IPO гарч байсан Төрийн банк, өнөөдөр 300 төгрөг ч байна уу. Ийм хэлбэрийн зүйлийг гоё лоозонгийн дор өнгөрсөн хугацаанд бид хийж ирсэн. Энэ зүйлүүдийг л бид чин сэтгэлээсээ, үнэхээр төрийн оролцоог бууруулах гэж байгаа бол энэ тоонуудыг үнэн болгох, хувьчлал хийж байгаа бол 5 биш 50 хувийг нь хувьчилж байж эрүүл эдийн засаг руу орно шүү дээ.

Одоо 2026 онд МИАТ-ийн 10 хувийг хувьчилна гэж байна. Ийм засаглалтай компанийн 10 хувийг хувьчлаад, 90 хувь нь төрд байна гэвэл бид өөрөө өөрөө хуурсан бодлогын шинэчлэлийг л олон нийтэд таниулж байгаа ийм нөхцөл байдал үүснэ.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өнөөдөр манай засгийн газрын 100 дахь хоног тохиож байна. Энэ зуу хоногт мэдээж бид бүх асуудлыг өргөс авсан юм шиг засаад, 30 жил бий болсон эдийн засгийн бүтцийг бүгдийг нь нэг өдөр өөрчилнө гэж байхгүй. Харин ч энэ 100 хоногт бид уруудаж байсан эдийн засгийн сэргэлтийг бий болгож, эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрлээ.

Нэгдүгээр улирлын байдлаар, 4.7 тэрбум доллар байсан валютын нөөц 5.7 тэрбум доллар болж өслөө. Бид зургадугаар сард 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсвийг 52 тэрбум төгрөгийн ашигтай болгож чадлаа.

Нүүрсний үнийг нэмэгдүүллээ. Нүүрсний хулгай гэдгийг таслан зогсоож, 13-17 хувиар нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ. Бид том бүтцийн өөрчлөлтийг хийх биш, өнөөдөр унаж байгаа, живэх гэж байгаа эдийн засгаа яаж сааруулж, дээш босгох вэ гэдэг үнэнтэй, хямралтай нүүр тулсан 100 хоногийн ардаа үдэж байна.

Энэ 100 хоногийн хугацаанд бид зогсолтгүй, борви бохисхийлгүй ажилласны үр дүнд эдийн засагт сэргэлт бий болгож чадлаа. Энэ бол 100 хоногийн бодит ажлын үр дүн. Бид юу хийснээ бүгдийг тоочих гээгүй. Тоо худлаа хэлдэггүй учраас эдийн засгийн бодит үр дүнгээр нь энийг тооцож байна.

Хэрвээ бид төсвийн тодотгол хийж, та бүхэн маань дэмжиж батлаагүй бол валютын ханш 4000-д, инфляц, үнийн өсөлт 15 хувьд хүрч болзошгүй тийм эрсдэлтэй, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй тулсан байсан.

Бид төсвийн зарлагыг 2.2 их наядаар танасан төсвийн тодотгол хийснээрээ төрийн оролцоог хумьсан, үр ашиггүй зардлуудыг танасан. Төрийн албан хаагч, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол УИХ, Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн гэж бодож байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.96] 2025-09-27 00:25:25

Монгол эрчүүд чавганц шиг бусдыг судалдаг ба гомо эрс шиг хүнсний дэлгүүрүүдээр явдаг. Аргагүй л дээ, Монгол эрчүүд маш жижиг бэлэг эрхтэнтэй тул хүйс нь солигдсон юм.

Зочин [202.126.89.105] 2025-09-26 20:17:33

Энэ э/засгийн өсөлт Занданшатарын засгийн газрын үр биш өмнөх Овун эрлэнийн засгийн газрын үр дүн шүү дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.