Д.Амарбаясгалангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан АТГ-аас мэдэгдэл гаргалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдал, намын дотоод хагарал зэрэг өргөн асуудлаар санал бодлоо хуваалцсан. Тэрбээр энэ үеэр Авлигатай тэмцэх газрын байцаагчид түүний төлөө санал өгөх хүсэлтэй МАН-ын Бага хурлын гишүүдийг дуудаж, түүх үүсгэн шалгахыг оролдсон талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас дараахь мэдэгдлийг гаргасан байна. Үүнд:
"Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.171] 2025-09-26 12:19:23
АМАРБАЯСГАЛАНД САНАЛ ӨГӨХ ХҮМҮҮСИЙГ АТГ ЯАЖ ЯЛГАЖ МЭДДЭГ ЮМ БОЛ. ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР АРЧААГАА АЛДАХДАА ӨМДӨНДӨӨ НЯЛХИЙЖ БУЙ ЭТГЭЭД БАЙНАДАА ЭНЭ ХАРХ НҮДЭН
Зочин [66.181.183.171] 2025-09-26 12:17:53
надад, чамд санал өгөх хүмүүс гээд бага хурлын гишүүдээ дарга нар хувааж авдаг юмуу?Амарбаясгаланд санал өгөх хүмүүс гэдэг нь өөрийг нь тойрч хүрээлэгчид хулгайчид хамсаатнууд нь гэсэн үг бана даа. Ийм л бузар үйлдэл хийж нам ялсан болж эх орноор тоглож байдаг новшнууд байна нэг мөр цэвэрлэх хэрэгтэй хэнийг нь ч гэсэн. ЦЭВЭРЛЭГЭЭ БАС ДАХИН ЦЭВЭРЛЭГЭЭ МАН-Д
Зочин [103.229.121.147] 2025-09-26 11:28:17
Хотоор дүүрэн тагнуулд ажилд орж бгаа гэж хөөрсөн хүмүүс Энэ ямар учиртхйн
Зочин [66.181.190.180] 2025-09-26 10:45:23
Амарбаясгалан атг ын үнэн төрхийг илчиллээ шудрага үнэний төлөө дуугарсан хүнийг хүч хэрэглэж зогсоох оролдлого хэтэрлээ манд Амарбаясган шиг дарга олдохгүй шудрага залуу хүнийг хайрлаж дэмжиж байгаач Аваарт ороод зөнөгрөөд мохоо болчихсон Занданшатараас хамаагүй дээр Амарбаясгалангаар удирдуулбал ардын нам дахиад ялна шүү