УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 29-нд хуулийн байгууллагад очиж, гэрчийн мэдүүлэг өгөхөөр болсон байна. Тэрбээр протокол устсан асуудлыг хөндөж, үүний талаар дараах тайлбарыг өгсөн юм:
Б.Энхбаяр “Протокол хаачсан бэ гэдэг асуудлыг нүүрсний сонсголын үеэр тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нараас асууж байсан. Тэд энэ материал устсан гэж бодож байсан.
Гэвч шударга, үнэнч хүн тухайн материалыг хадгалж байснаа надад өгсөн. Би ирэх даваа гаригт хуулийн байгууллагад өөрөө очиж, нотлох баримт, эх сурвалжуудын хамт гэрчийн мэдүүлэг өгөх болно” гэж мэдэгдсэн байна.
Энэхүү протокол устсан асуудалд нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ (Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан) “Б.Энхбаяр гишүүн үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Нүүрсний сонсголын үеэр баримт устгасан гэж зарим сайдыг үндэслэлгүй гүтгэж байна” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн МАН-ын даргыг сонгох үеэр “нүүрсний хэрэг” дахин олон нийтийн анхаарлын төвд орсон. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “МАН-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт холбоотой” гэж мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдлийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд Д.Амарбаясгаланг дэмжсэнээр улстөрийн дарамтад өртсөн үү, эсвэл Б.Энхбаяр гишүүн хуулийн байгууллагад 4000 хуудас баримт өгөөд байхад тодорхой арга хэмжээ авахгүй удсан нь дахин асуудлыг сөхөхөд хүргэсэн үү гэдэг нь эргэлзээ дагуулж буй юм.
Б.ЖАРГАЛ
Протокол устсан гэх асуудал, хуулийн байгууллагад хандсан баримтууд, эрх баригч намын дотоод сонголтын маргаан зэргээр холбогдож, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд хуулийн байгууллагын дуудагдсан хүмүүсийн жагсаалтад орох эрсдэлтэй болоод байна.
Сэтгэгдэл
Зочин [103.229.121.147] 2025-09-29 14:54:27
Энэ хүн одоо болиочээ.