"MCS" компани Ухаа худагийг хууль бусаар авсан тухай өргөдөлд иргэдийн гарын үсэг цуглуулж эхэллээ

“MCS” компани Ухаа худаг ордыг хууль бусаар авсан гэх асуудлаар дахин шалгалт хийхийг шаардсан өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ
Монголын ард түмний өмч Ухаа худаг ордын эзэмшлийн асуудал дахин олон нийтийн анхаарлын төвд орж байна. Иргэн Г.Даваасүрэн 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Нийтийн өргөдлийн D-өргөдөл” цахим платформ дээр дараах агуулгатай өргөдөл нийтэлжээ:
Түүнд "MCS" компани Ухаа худаг ордыг хууль бусаар, ард түмний эрх ашигт харш байдлаар авсан тул холбогдох хууль хяналтын байгууллагууд дахин хяналт шалгалт хийх шаардлагатай байна" гэжээ.
Тус өргөдөл иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд УИХ-аас албан ёсоор ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэлэлцэх үндэс суурь болох юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, хэрэв 70,000 иргэн уг өргөдлийг дэмжиж гарын үсгээ зурвал асуудлыг УИХ хэлэлцэх ёстой.
Өнөөдөр (2025.09.29)-ийн байдлаар уг өргөдөлд 1015 гаруй иргэн гарын үсэг зурж, саналаа өгөөд байгаа ажээ. Ажиглагчид "Цаашид олон нийтийн анхаарлыг татаж, өргөн дэмжлэг авах хандлагатай байна" гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Хэрэв та энэхүү өргөдлийг дэмжиж, гарын үсгээ өгөхийг хүсэж байвал ЭНД дараарай.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [43.242.242.24] 2025-09-29 14:35:02
DARJ BOLOHGUI BNA
Зочин [103.212.118.161] 2025-09-29 14:25:39
darah heseg chin bolku baina