Төв аймагт самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэйн цогцосыг олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болжээ.
Улмаар энэ талаарх дуудлагыг онцгой байдлын газар 09.24-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг мөн өдрийн 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл