Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ

Aдмин / Эдийн засаг

Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Хадгаламжтай аялал” сугалаат аяны хүрээнд 10-р сарыг хүү нэмэгддэг сар болгон зарлаж, хуримтлалтай болохоор төлөвлөж буй харилцагчдадаа гэнэтийн бэлэг барьж байна.

Та 2025.10.01-2025.10.30-ны хооронд үргэлжлэх 30 хоногийн хугацаанд 30%-ийн нэмэгдэлтэй хүүгээр буюу жилийн 15.73%-ийн хүүгээр шинэ хадгаламж нээлгэх боломжтой. Ингэхдээ заавал 12 сарын хугацаатай хадгаламж нээлгэх бөгөөд хадгаламж нээх анхны дүн 50,000₮-өөс дээш байхыг битгий мартаарай.

Та нэмэгдэлтэй хүүгээр хуримтлал үүсгэхийг хүсвэл Голомт банкны дурын салбарт хандан эсвэл Интернэт банк, Smart bank аппликэйшнийг ашиглан онлайнаар шинэ хадгаламж нээх боломжтой.

Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:

  • Урамшуулалт хүүгийн нөхцөл нь зөвхөн шинээр нээсэн хадгаламжид хамаарна.
  • Шинээр нээсэн хадгаламж нь 12 сарын хугацаатай, иргэдийн, төгрөгийн хадгаламж байна.
  • Нэмэгдсэн хүү нь 30,000,000₮ хүртэл дүнд бодогдох ба хадгаламжийн үлдэгдэл үүнээс дээш гарсан тохиолдолд энгийн, хугацаатай хадгаламжийн хүүгээр буюу жилийн 12.10%-ийн хүүгээр тооцно.
  • Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү нөхцөлд хамаарахгүй.

Дахин сануулахад энэхүү нэмэлт хүүгийн урамшуулал нь зөвхөн 30 хоногийн хугацаанд хэрэгжих тул та амжиж хадгаламжаа нээгээд бидний санал болгож буй өндөр хүүгийн өгөөжийг алдалгүй хүртээрэй.

TIP: Таны шинээр нээсэн хадгаламжийн дүнгийн 50,000₮ тутамд “Хадгаламжтай аялал” аяны 1ш сугалаа автоматаар олгоно. Харин та сугалаагаараа Ази тивээр хосоороо аялах 30 азтаны нэг болох боломжтой. “Хадгаламжтай аялал” аяны дэлгэрэнгүй нөхцлийг ЭНД дарж уншина уу.

Урамшуулалтай холбоотой мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан авах боломжтой.

30% НЭМЭГДЛЭЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.